Өмнөговь аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон, үүний улмаас жирэмсэн болгож үр хөндүүлсэн гэмт хэргүүдэд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэргийг шийдвэрлүүлж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус прокурорын газар зургаан хэрэгт хяналт тавьж, хоёр хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагаанд дөрвөн хэрэг шалгагдаж байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тухайд, аймгийн прокурорын газраас 26 настай А нь 2018 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай О-г 16 нас хүрээгүйг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг үндэслэн А-ийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А-г дээрх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 14 настай охин жирэмсэн таван сартай байхдаа ураг зулбасан хор уршиг учирсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна