Хөвсгөлийг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна

Өчигдөр 16 цаг 20 минут
“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлал эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж байгаа аж.

"2010 оноос хойш Хөвсгөлийг зорих жуулчдын тоо жил бүр нэг дахин өсөлттэй гарч байна. 2018 оны статистик мэдээнээс харахад тасалбар авсан хүний тоо 100 мянга байсан. Харин 15-16 мянган гадаад жуулчин тогтмол ирж байна. Тоо нь өсөөгүй, буураагүй. 

Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэх, Ханх суманд худалдааны чөлөөт бүс байгуулах, дотоод бүсчлэлийг шинэчлэн байгуулах, байгальд ээлтэй 00 асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг хийхээр төлөвлөсөн олон ажлууд байна." гэдгээ энэ үеэр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна