''Бид байсан бол хэзээ ч ингэхгүй дээ!'' гэж бодмоор олон зүйлсийг Хятад улсад очоод харж болно. Улс бүр өөр өөрийн гэсэн уламжлал, ёс жаяг, мөн хөгжилтэй зуршлуудтай байдаг. Тэгвэл Зөв.мн энэ удаа Хятад үндэстний хөгжилтэй, этгээд зуршлуудаас толилуулъя.
1. Хятадууд жил бүр халуун чинжүүгээр дүүрэн усан санд орж, чадах чинээгээрээ хамгийн их халуун чинжүүг идэж, уралдаанд түрүүлэхийг оролддог. Уралдааны ялагчийг мөнгөн шагнал хүлээж буй. Гэсэн ч энэ нь мөнгөний төлөө биш, харин нэр төрийн төлөө үйлдэж буй хэрэг юм.
2. Хятадууд дэлхийд хүн амаараа нэгдүгээрт бичигддэг. Зураг дээрээс ажлын алжаалаа тайлахаар далайн эрэг дээр ирсэн амрагчдыг харж болно.
3. Сүүлийн үед хятад охидын дунд туранхайгаараа гайхуулах гэж эгэмний ясныхаа хонхорхойд амьд загас байлгаж зураг авахуулах тренд дэлгэрсэн.
4.Үсчид өөрсдийн бүтээлч сэтгэхүйгээ тултал нь ашигладаг.
5. Та амарч, алжаал ядаргаагаа тайлахыг хүсвэл заавал үнэтэй салон, спа ороод байх шаардлагагүй. Хятадын гудамжны бариач, массажистууд маш чадварлаг үйлчилгээ үзүүлдэг.
6. Хятадууд бүлэг бүлгээрээ өдөр бүр задгай талбайд дасгал хийдэг.
7. Масс үйлдвэрлэлийн эх орон болсон Хятадад алдартай брендүүдийн хулхи загваруудыг хамгийн их харна даа.
8. Урт 7 хоногийн дараа Хятадууд унтлагын хувцас, гэрийн шаахайгаа өмсөж, даваа гараг хүртэл энэ хувцастайгаа дэлгүүр хэсэж, хоолонд орж, гадуур явдаг. Тэд үүнийгээ ''амралтын өдрийн мода'' хэмээн нэрлэдэг.
9. Хятадууд үргэлж халуун усаар дүүрэн халуун сав авч явдаг. Бие чинь өвдвөл бушуухан халуун ус уу!
10. Тав тух гэдэг ойлголт Хятадуудад тийм ч чухал биш. Хэдэн мянган километр зам туулах байсан ч бай тэдэнд ор, суудал хэрэг болоод байхгүй.
11. Гудамжинд зарагддаг хоолнууд таны сонирхлыг ихээр татах болно. Хилэнцэт хорхой идмээр байна уу?
12. Вандуй бол Хятадуудын хамгийн хайртай хүнс. Вандуйтай зайрмаг хүртэл дэлгүүрүүдээр худалдаалагддаг гээд бод доо.
13. Цэнхэр нүдтэй, шаргал үстэй хүн хараад Хятадуудын гаргадаг үйлдэл.
14.Бараан үстэй ч европ төрхтэй л бол та Хятадад очоод ''од'' болно.
15. Хятадуудын замын хөдөлгөөний дүрэм гэж нэг иймэрхүү. Монголчуудынхтай ер нь төстэй.
16. Хятад гэлтгүй Азийн ихэнх орнуудад соёо шүд хөөрхөнд тооцогддог. Соёо шүдээ ''орсгор'' болгох ажилбарыг ямар ч шүдний эмнэлэгт очоод хийлгэчхэж болно.
17. Үнэхээр их ажиллаж, ядардаг учир хаана ч, хэзээ ч гүн нойронд автах чадвартай хүмүүс бол Хятадууд юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна