Зайлах боломжгүй хиймэл оюун ухааны хувьсал ихэнх ажлын байруудыг эзэлж буй өнөө цагт ямар ажлын байр хамгийн эрэлт ''хэрэгцээтэй'' вэ гэдгийг бид сайн мэддэг болсон. Тэгвэл ямар мэргэжлүүд таныг олон жилийн турш ажилгүй, орлогогүй байлгах вэ? Stand-Up Comedy-оос эхлээд зоос судлаач, улс төр судлаач хүртэл бүхий л хэрэгцээгүй мэргэжлүүдийг мөн тэднийг хаанахын аль их сургуульд сурч болох вэ гэдгийг багцлан хүргэж байна.
Сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж буй Stand-Up Comedy мэргэжлээр Английн Кентийн их сургуульд суралцаж болно. Өөрсдийгөө хэр хөгжилтэй болохыг тасралтгүй ярьж, огт хөгжилтэй зүйл яриагүй мөртлөө хүмүүсийг инээхийг хүлээдэг мэргэжил таны мөрөөдөл мөн үү? Тийм бол Их Британи улсыг зориорой. Өөрийн хошигнолоо бичиж сурна, мөн 200 хүний өмнө үзүүлбэр үзүүлэх ч боломж гарна.
Нидерландын Роттердам хотын Урлагийн сургуульд циркийн үзүүлбэр үзүүлэгчээр суралцаж болно. Жонглёр, дээсэн дөрөөн дээгүүр алхах гэх мэт олон амьдралд хэрэгтэй чадваруудыг эзэмшинэ дээ. Дэлхий даяар циркийн урлаг мөхөж яваа энэ цагт энэ мэргэжлийг сонгосон хүн дараагийн 40 жил орлогогүй, хоолгүй байх нь мэдээж тодорхой. Техник технологи өндөр хөгжсөн энэ цагт хүмүүсийг нэн ялангуяа хүүхдүүдийг гайхшруулна гэдэг хамгийн хүнд хэцүү ажил. Тэднийг олсон дээгүүр алхаж хөгжөөхөөр оролдож байхын оронд IT программист болж, шинэ аппликейшнууд бүтээсэн нь дээр дээ.
Австри Вен хотын их сургуульд зоос судлаачаар суралцаж болно. Эртний алт мөнгөн зооснуудыг судалж, орчин үеийн мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулна. Энэ ажил яагаад хэнд ч хэрэггүй гэдгийг энгийнээр тайлбарлая. Түрийвчээ нээгээд хар. Бэлэн мөнгө түрийвчиндээ авч явдаг хүн орчин үед бараг л байхгүй болсон. Бүх төлбөр тооцоогоо мобайлдаж, Q Pay-дэж, карт уншуулж төлдөг болсон энэ цэгт мөнгөн тэмдэгт, зоос судлаад яах юм бэ?
Алпийн нурууны хөрсийг Италийн Милан хотын их сургуульд суралцаж болно. Хүүхэлдэйн кинонд л байдаг болов уу гэмээр энэ мэргэжлийг эзэмшсэн хүн зөвхөн Алпийн нуруутай холбоотой байгууллагууд, музей болон дархан цаазар газруудад л ажиллаж болно. Өөр дэлхийн хаанаас ч ажил олохгүй.
Португалийн Коймбра их сургуульд энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ажилтан мэргэжлээр төгсөөд дэлхийн энх тайвны төлөө дорвитой алхам хийх нь юу л бол. Мэдээж цөмийн зэвсэг, улс төрийн маргаан, дайн дажин гээд энх тайванг хүсэмжилсэн газрууд олон бий. Гэсэн хэдий ч энх тайван гэдэг мэргэжил харгалзахгүй хүн бүхний сахих ёстой үүрэг тул энэ мэргэжил ийнхүү хэнд ч хэрэггүй мэргэжлүүдийн адагт бичигджээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна