Нээлтээ хийхээсээ ч өмнө дэлхий дахиныг донсолгож, хамгийн их хүлээлтийг дагуулж байсан Avengers: Endgame кино 12 хоногийн дотор 2 тэрбум ам. долларын ашиг орлого олжээ. Тэгвэл Марвелын ертөнцийн загалмайлсан эцэг, бүх түүхийг эхлүүлсэн, хамгийн чухал баатар болох ''төмөр хүн'' буюу Тони Старкийн дүрд тоглосон жүжигчин Роберт Довни Жуниор хэдэн төгрөгийн цалин авсан бэ?
Скарлет Йохансон, Крис Эванс, Крис Хемсворт нарын жүжигчид 15-20 сая ам долларын цалинтай ажилласан бол Роберт Довни цалин тохиролцxын оронд киноны ашгаас хувь хүртэнэ хэмээн найруулагчидтай тохирчээ. Кино ашиг олохгүй бол Роберт ч ашиг олохгүй, гэсэн хэдий ч Марвелынкинонууд ашиг олохгүй байна гэж байхгүй шүү дээ. Ингээд тохиролцсон ёсоор Роберт Д.Жуниор Infinity War киноноос л гэхэд 75 сая ам. долларын ашиг хүртжээ. Endgame кино бүх цаг үеийн ашиг борлуулалтаараа тэргүүлсэн кино болохоор шат дараалан өгсөж яваа энэ цагт жүжигчин Роберт Довни Жуниор нэлээн баяжих нь гарцаагүй, лавтай л 100 сая ам.доллар авна хэмээн яригдаж байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна