"KH apartment"-аас эмэгтэй хүн унаж амиа алдлаа

2019/05/07
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны гүүрний зүүн талд орших "KH apartment" хотхоноос өчигдөр нэгэн эмэгтэй унаж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд бүртгэгджээ. Ямар шалтгааны улмаас унасан нь тодорхойгүй байгаа бөгөөд  хэргийн газар дээр цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн очиж, ослын газрыг хамгаалалтад авсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна