Met Gala цэнгүүний эргэн тойронд: Хэн хамгийн ''этгээд'' хувцаслав?

2019/05/07
2019 оны урлаг соёлын оддын загварын мэдрэмж, хөрөнгө чинээгээ гайхуулж өнгөрөөдөг Met Gala цэнгүүн сайхан болж өнгөрлөө. Хамгийн анхны сансарт ниссэн хүний нэрийг мэдэхгүй мөртлөө тайчих үзүүлбэр үзүүлдэг цэнгээний газраас дэлхийн тавцанд гарч ирсэн реппер Карди Би- г мэдэхгүй хүн байхгүй болсон.Реппер Карди Би энэ жилийн Met Gala цэнгүүний ягаан хивсийг шувууны өдөөр чимэглэсэн хүрэн өнгийн урт даашинзаар бүхэлд бүрхэх шахаж, биеийн галбираа тодотгосон даашинзаар гоёсон байв. Харин Биллбоардын хөгжмийн ёслолд 18 төрлийн 21 шагналд нэр дэвшиж, 6 Биллбоардын шагналтай буцсан амжилттай Кардигийн нөхөр реппер Офсет энэ жилийн Met Gala цэнгүүнийг ''тасалсан'' байна.

The 2019 Met Gala Celebrating Camp: Notes on Fashion - Arrivals

Өсгийтэй гутлыг анх эрчүүдэд зориулж зохион бүтээсэн гэх. Өсгийтэй гутлаар гангарсан юм чинь урт ээмэг зүүж, хумсаа будсан ч яах вэ дээ. Ер нь гоё сайхан бүгдийг эмэгтэй хүн хэрэглээд байвал муухай биз дээ. Олон охидыдн дурлалт залуу One Direction хамтлагийн дуучин Харри Стайлс яахын аргагүй энэ удаагийн цэнгүүний ханхүү байж чадлаа.

image

Өнөө л Ким Кардашиан өнөө л янзаараа нүцгэн биеэ гайхуулахаас ''ичихгүй'' явна. Энэ удаад тэрбээр нөхөр Кени Уестийн хамт Met Gala цэнгүүнд хүрэлцэн ирсэн бөгөөд ''нойтон'' стайлаар үсээ янзлуулж, усан дуслууд унаж буй мэт чимэглэлтэй бариу даашинзаар гангарчээ. 

Image result for kim kanye met gala 2019

Оскарын шагналт дуучин, жүжигчин Леди Гага нүцгэлэхгүй л бол болдоггүй ''зан''-тай. Тэр янзаараа Met Gala цэнгүүнд хүрэлцэн ирэхдээ хэд хэдэн удаа хувцасаа солиод амжсан бөгөөд дотуур хувцастайгаа зургаа авахуулахаас ч ''сийсэнгүй''. 

Image result for met gala 2019 lady gaga

The 2019 Met Gala Celebrating Camp: Notes on Fashion - Arrivals

Кети Перри өөрийн дотор нуугдаж байдаг ''алтер эго''-г олж нээв үү, эсвэл гэрлийн бүрхүүлд тийм их хайртай юм уу, Moschino брендийн даашинзаар гангарсан байлаа.

image
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна