Генерал Б.Хурцыг дахин 15 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

2019/05/08
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэгвэл өнөөдөр түүнийг хорих хуулийн хугацаа дуусч байгаа бөгөөд үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хуралдаж Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ. 

Эрүүгийн цагдаагийн албанаас  түүнийг дөрөвдүгээр сарын 23-нд С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтээ холбогдуулан саатуулсан юм. АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг эрүүдэн шүүсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна