ДОХ-ын халдвараар 270 хүн өвчилж 42 нь нас баржээ

2019/05/14
Нийт халдварт өвчний 38 хувийг бэлгийн замын халдварт өвчин /БЗХӨ/ эзэлж байна. 2018 онд 16130 тохиолдол бүртгэгджээ.

Нийт бэлгийн замын өвчлөлд тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33 хувь, трихомниаз 28 хувь, ДОХ-ын халдвар 0.1 хувийг эзэлж байна. ДОХ-ын халдвартай 270 хүнийг хяналтад авч эмчилгээ хийгээд явж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хэлж байна. 

ЭМЯ-наас бэлгийн замын халдвараас сэргийлэхэд 14 хоногийн кампанит ажлыг зохион байгуулахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна