Аряа Старк ба цагаан морины утга

2019/05/14

“Game of Thrones” 8-р цувралын 5-р анги “The Bells”-д маш олон үйл явдал гарлаа. Ангийн төгсгөлд Аряа Старк цагаан морь унан хотоос гаран явсан бөгөөд энэ ямар утга өгүүлж болох таамгийг “Wiki of thrones” флатформ гаргажээ. “Wiki of thrones” нь уг цувралын хамгийн бодит таамгуудыг гаргадаг флатформ билээ.

Цагаан морь нь үлгэр домогт үргэлжид сайн эсвэл муу зүйлийн илэрхийлэл байдаг. Харин үзэгчид доорх хэлцтэй уялдуулж тайлбаруудыг тавин хэлэлцэж байна. Хэлц нь: “Би эргэж хартал цагаан морь байлаа. Түүний нэр Үхэл бөгөөд Там түүнийг дагасан байв”

 

Аряа Старк сүүлийн цувралуудын турш үхэлтэй тэмцэлдсээр ирсэн. Харин сүүлийн ангид үхэлтэй эцсийн тулаанаа хийх мэт. Бид “The Bells” ангид хэн үхэл авчирсаныг харсан ба энэ нь Данерис Таргариан байсан. Тэгэхээр Данерисийг Аряа Старк үхэлд хүргэх магадлалтай. “Ногоон нүд”-г устгах дутуу байгаа шүү дээ.

 

Мөн цагаан морь нь Аряа болон Данеристэй хоюулантай нь холбоотой. Аряагийн аав Нэд Старк цагаан морь унадаг байсан бол эхний цувралуудад Данерис ч бас унасан байдаг. Нэд Старк нь “King’s Landing”-д алуулсан бол Данерис бас адилхан хувь тавилантай байх ч юм билүү.

Та сүүлийн анги хэрхэн өрнөх талаар ямар бодолтой байгаагаа коммент хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

Эх сурвалж: wikiofthrones.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна