Өнөөдөр болох үйл явдал
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
09:00 цагт: Артерийн даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан "130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал болно. Утас: 88003247
“BLUE SKY”
11:00 цагт: Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны Үндэсний III аяны нээлт, хэвлэлийн хурал болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
12:00 цагт: Олон улсын музейн өдрийн үйл ажиллагаа болно. Утас. 70110913, 99123922
ХХААХҮЯ
12:00 цагт: “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийнэ.
ҮНДЭСНИЙ НОМЫН САН
13:00 цагт: "Шинэ толь - II" улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт арга хэмжээ болно. Утас: 88062609
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
13:00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгуулна.
“BLUE SKY”
14:00 цагт: Ажил хайгч, ажил олгогчдыг нэг дор цуглуулж, ТОП-100 компанийн 1200 нээлттэй ажлын байрыг зарлана. Утас: 80059798, 99106671
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
14:00 цагт: “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл” арга хэмжээ болно.
ТӨРИЙН ОРДОН
15:00 цагт: Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын Топ-100 аж ахуй нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 90091979
Сэтгэгдэл бичигдээгүй байна