Өнөөдөр болох үйл явдлууд
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган" Их танхимд болно. Утас: 91915340, 99047423
Гадаад харилцааны яам
10:00 цагт: Гадаад харилцааны яам, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг хийнэ.
Цэцэг зочид буудал
10:30 цагт: "Органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ-Хамтын баталгаажуулалт" сэдэвт сургалт болно. Утас: 80019000
Holiday Inn
10:00 цагт: "Зочлох үйлчилгээний тѳрѳлжсѳн сургалт"-ын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99153766
Ардчилсан намын төв байр
11:00 цагт: Ардчилсан намын удирдлагууд мэдэгдэл хийнэ. Утас: 91020880
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
11:00 цагт: “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд “Банк-95” үзэсгэлэнгийн нээлт болно.
MN-Мэдээллийн төв
11:30 цагт: БНХАУ-ын "Тянжинь фүүдс" компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж буйг эсэргүүцэж Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэвлэлийн хурал хийнэ.
Гадаад харилцааны яам
14:30 цагт: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Евро-Азийн эдийн засгийн комиссын Интеграцын хегжлийн газрын захирал С.С.Шухно хүлээн авч уулзана.
![BSB](https://zuv.mn/banners/d7cbed0a47a7041e99cfc1c9d603754b.jpg)
Сэтгэгдэл бичигдээгүй байна