Допингийн асуудалд холбогдсон Ө.Бат-Орших тэргүүтэй бөхчүүдийн барилдах эрхийг сэргээжээ

2019/05/20
"Увснуур гал" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдааны үеэр барилдах эрхээ 2 жилээр хасуулаад байсан 6 бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ.
 
Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нарын зургаан бөх ингэснээр үндэсний бөхийн барилдаанд барилдах боломжтой боллоо.
 
Монголын үндэсний бөхийн холбооны 2017 онд тэргүүлэгчдийн хуралдаанаараа допинг илэрсэн зургаан бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулж байсан билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна