Эрүүл мэндийн сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч Иргэдийн Хэрэглээний Боловсролын Төвийн захирал М.Мөнхсайхантай товч ярилцлаа.
Та бүхний мэдэж байгаачилан бид ард иргэдийнхээ идэж ууж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнүүдэд эрдэс менералын шинжилгээ судалгааны ажлыг тогтмол явуулж, түүнийгээ сургалтын хөтөлбөрөөр дамжуулан иргэддээ таниулах, эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын дадал зуршилд суралцуулах ажлыг зохион байгуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын хэд хэдэн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн.
Бүхий л төрлийн, бүх шатны албан байгууллагуудад сургалтын хэрэгцээ маш их байдаг. Гэвч манай ихэнхи байгууллагууд хүнийг яаж сайн ажиллуулах уу, яаж ашиглах уу, яаж мөнгө олох уу, баяжих уу, эсвэл яаж гоё ярих уу, гоё хувцаслах уу гэдэг хичээлд мөнгийг харамгүй төлөх хэдий ч ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, эрүүл мэндийн сургалтанд мөнгө төсөвлөх нь тун ховор. Үндэсний томоохон аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн албан хаагчдын дунд хийх сургалтыг ивээн тэтгэх хэлбэрээр оролцдог. Жишээлбэл сүүлийн 2 жилийн турш бид OSPRING компанитай хамтран УБ хот, 21 аймаг, хүн амын тоогоор тэргүүлэгч 40 гаруй сумын нийт 2100 орчим байгууллагын 70000 гаруй ажилчдад үнэ төлбөргүйгээр сургалт зохион байгуулаад байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ур чадвартай багш нар маань ажлаа сэтгэл хангалуун гүйцэтгэж, Ospring компани 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг иргэдийнхээ мэдлэг боловсролд шууд хийсэн. Энэ асуудлыг бодитой шийдсэн тус компаний хамт олонд маш их баярлаж байна.
Монголчууд өвчин зовлон нь их хүндэрсний дараа эмнэлэгт анх удаа ирэх нь олон. Орчин үеийн анагаах ухаан өвдөж зовсон хүнийг татаад босгоод ирье гэхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, зөвлөх талруугаа илүү их хөгжиж байна. Монгол улсын эрүүл мэндийн салбар тун хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгааг та бид харж байгаа. Шулуухан хэлэхэд элэг, зүрх, уушгины өвчлөл, БЗХӨ, хорт хавдар байтугай хэдхээн хүүхдүүдийнхээ ханиадыг ч эмчилж дийлэхгүй байна. Өвчин зовлонгийн 90 хувь нь хүний идэж байгаа хоол хүнснээс шалтгаалдаг гэх ч Монголчууд бид өглөө сэрээд ажил сургуульдаа явахаас өмнө юу идэж уухаа ч мэддэггүй ард түмэн. Авто машиндаа 92, 95 хамгийн сайн бензинийг сонгож хийх хэрнээ өөрсдөө муудаж хавдаж өмхийрчихээгүй л бол бүгдийг нь идэж уудаг. Эрүүл амьдрах мэдлэг боловсрол байхгүй байна аа л гэсэн үг. Ийм ард түмэн урт наслах, өвчин эмгэг тусахгүй байх ямар ч боломжгүй. Бид ер нь өвчлөлийн шалтгааныг тодорхой болгож, түүнтэй л тэмцэж байгаа. Эрүүл зөв хооллох мэдлэг боловсролтой хүн л эрүүл саруул биетэй байх боломжтой. Ядаж л таргалахгүй, өвөлжин ханиалгахгүй, хавар болгон ядрахгүй, түргэн хоолны газарт очин очин хордлогонд ороод байхгүй.
Үнэн. “Өнөөдөр та хоол хүнсийг эм шиг хэрэглэхгүй л бол ирээдүйд эмийг хоол шиг хэрэглэх болно” гэх үг бий. Би АНУ-д 4 жилийн турш амьдарсан. Тэнд тийм ч амархан эм антибиотикийг бичээд өгчихдөггүй. Эрүүл зөв зохистой хоол хүнс хэрэглэхийг, усаа сайн уухыг, биеийн тамир спортоор хичээллэх, агаар салхинд гарч байхыг л зөвлөдөг. Эдгээр нь эрүүл бие, саруул ухаантай салшгүй холбоотой юм. Ер нь та хүүхдэдээ цагаан хорхойны эм туулга өгөөд ямар ч тусгүй. Идэж ууж байгаа хоол хүнс нь өөрчлөгдөхгүй л бол шинжилгээний хариу хуурахаас цаашгүй, ахиад л бөгс нь загатнана. Нэг дор их иддэгээ, унтахынхаа өмнө иддэгээ, хоносон халаасан, шарсан хуурсан хоол иддэгээ та болихгүй л бол эм уугаад ч хелико бактер тань тогтворжихгүй. Усыг зохистой хэмжээнд зөв цагт нь хэрэглэхгүй л бол толгой өвдөх, даралт өөрчлөгдөх, хавантах нь эм уугаад ч нэмэргүй гэдгийг бид маш сайн мэдэж байх хэрэгтэй. Манай сургалтын төв үүний төлөө л ажиллаж байна даа.
Гайхамшигтай байгаа. Сургалтанд хамрагдсан олон зуун хүнээс ирсэн захидлууд, байгууллагуудын дахин сургалт авах хүсэлт, өнөөдрийн байдлаар үүссэн байгаа эрэлтээс тодорхой харагддаг даа. Лекц ярилцлагуудаас гадна туршилт судалгаан дээрээ суурилсан орчин үеийн арга барилуудыг сургалтандаа ашигладаг. Хамгийн чухал нь багш нарын маань мэдлэг, ур чадвар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс эрүүл энх тунх байхын аз жаргалыг хорвоогийн хамгийн сайхан аз жаргал гэж ярьдаг. Та бүхэн өөрсдөдөө байгаа тэр сайхан аз жаргалыг өдөр бүхэн мэдрээрэй гэж хүсье дээ. Чамд эрүүл энхийг хүсье. Баярлалаа.
Иргэдийн Хэрэглээний Боловсролын Төв.
8010-5424 , 9919-5424, 9199-5424
www.cec.edu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна