20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүллээ

2019/05/24
МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид өчигдөр СХД-ийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас их хэмжээний буюу 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүллээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан борлуулах зорилгоор хадгалж байснаа хүлээсэн байна. 

Тодруулбал, муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Гэхдээ үүнийг цагдаагийнхан шалгаж тогтоох аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна