Эгчийгээ хөнөөж, гэрийг нь галдан шатаасан залуусын ялыг хэвээр үлдээв

2019/05/24
аянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул” хорооллын 112 дугаар байранд төрсөн эгч 27 настай Э-гээ шунайхан сэдлээр амийг нь хохироож, гэрийг нь галдан шатаасан дүү Д.Батхуяг, түүний найз О.Энхбаяр нарыг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж бүх насаар нь хорих ял оноосон билээ.

Тэгвэл анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэд Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байжээ. Харин гомдлыг нь өчигдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, бүх насаар нь хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: 
Оллоо.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна