Туулын бургас орчмоос толгойн ар хэсэгтээ гэмтэл авсны улмаас нас барсан байж болзошгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал,Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Био-Комбинат Туулын голын орчимд энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 29 настай эрэгтэй Ш –г толгойн ар хэсэгт хүчтэй цохиж амийг нь бүрэлгээд улмаар голын бургасан орхисон байсан аж. Урьдчилсан байдлаар уг хэргийг талийгаачийн танил болох 18 настай О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Талийгаачийг сэжигтэн 18 настай О нь толгойн ар хэсэр рүү нь хүчтэй цохиж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтжээ.
Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд саатуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна