Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн гэр бүлийн асуудлыг олон нийтийн сүлжээнд цацсан нь хүмүүсийн анхаарлыг тэдний зүг хандахад хүргэсэн билээ. Хүүгийнхээ ааваас хариуцлага нэхэж эхэлсэн дуучин бүсгүй хуулийн дагуу энэ бүхнийг шийдүүлэхээр хүүдээ эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариу ч гарч 99,9% Б.Батцацралын хүү мөн болох нь тогтоогджээ.
Тэрбээр энэ тухай "Хорвоогийн үнэнээс хаа нуугдах вэ? дээ... Батцацралдаа албан ёсоор ААВ болсон өдрийн мэндийг хүргэе хаха. Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлага гэж байдаг юм ш дээ..." хэмээсэн байна.
Харин Б.Батцацрал хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний хүү мөн гэдэг нь тогтоогдвол би хүүгээ өөр дээрээ авна" хэмээж байсан удаатай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна