Японы алганы хээ судлаач Nishida Keiichiro-г албадан буцаажээ

2019/05/28

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд цахимаар Япон улсаас Монгол улсад ирсэн алганы хээ судлаач  Nishida Keiichiro-гийн телевизээр гарах үеийн бичлэгийг мөн зургийг нь түгээн хүмүүст ихээхэн эгдүйцэл төрүүлээд байсан. Тэгвэл алганы хээ судлаач,   зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой ирсэн  32 настай эрэгтэй Япон улсын иргэн Nishida Keiichiro-г Монгол улсын хилээр албадан гаргажээ. 

Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад, "Япон улсын алганы хээ судлалын байгууллагын гишүүн  32 настай эрэгтэй Nishida Keiichiro нь манай улсад аялал жуулчлалын зориулалттай  визээр мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогдсон учраас энэ сарын 17-нд буюу  өнгөрсөн баасан гарагт Монгол улсын хилээр албадан гаргасан" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна