БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа тухай мэдээлэлд Ч.Улаан сайд тайлбар өглөө. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "БНХАУ-ын Тяньжин хоттой Нийслэл хотын хамтын ажиллагааны хүрээнд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж ажиллах тухай санал яригдаж, судлагдаж яваа. Бидэнд байгаа албан ёсны мэдээгээр 0.3 гад нь сургалт, туршилтын хүлэмж, 5 га-д нь өвлийн хүлэмж байгуулах асуудал судлагдаж байгаа. 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй" гэв.
Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг манай аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болсон. Өвлийн хүлэмжийн цахилгаан халаалтын зардлыг төрөөс хөнгөлөх тухай хөөцөлдөж байгаа гэдгийг мөн мэдээлсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна