Олимп хотхоны 17 давхраас 29 настай эмэгтэй унаж нас баржээ

2019/06/03
Өнгөрсөн шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар  хороо, Олимп хотхоны 17 давхраас 29 настай эмэгтэй үсэрч, нас баржээ. 

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад, “18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан” дуудлагыг 06.02-ны 23:25 цагт  ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:37 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн Г /29 настай, эмэгтэй/ нь 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байсан байдалтай олдсон" гэв

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна