Урьдчилгаагүй, таатай нөхцөлөөр технологийн дэвшлийг мэдэр

2019/06/03
Технологийн хөгжилд хүч нэмэгч TECHSTORE дэлгүүр нь Oneplus 7, Oneplus 7 pro шинэ загваруудаа танилцууллаа. Oneplus 7 загвар нь өмнөх oneplus 6T загвартайгаа төстэй, үзүүлэлтийн хувьд процессор, дэлгэцийн нягтрал, камер зэргээрээ илүү юм. Oneplus 7 загвар нь энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. Харин oneplus 7 pro загвар худалдаанд гараад байгаа ба Монголд Xiaomi Mongolia /MN TOWER, 2-р давхар/ албан ёсоор оруулж ирээд байна. Ингээд та бүхэнд Oneplus 7 pro ухаалаг утасны давуу тал болон үзүүлэлттэй танилцана уу.

Давуу талууд:
 
Дэлгэц
  • Дэлгэц дээр сэлфи камер байхгүй тул 4 хүрээгээ дагасан 100% бүтэн дэлгэцтэй болсон.
  • Ихэнх ухаалаг утаснуудын дэлгэц 60Hz байдаг бол Oneplus 7 pro ухаалаг утасны дэлгэц нь 90Hz болж дэлгэц дээрх аливаа шилжилт, хөдөлгөөн /refresh rate/ 1 секундэд 90 удаа шинэчлэгддэг болсон. Дэлгэц дээрх дүрсийг дээшээ, доошоо, хажуу тийшээ гүйлгэх, ашиглахад 60Hz-ээс 90Hz нь 1/3 дахин илүү нарийвчлалтай, хурдтай болж ямар нэг шилжилтийн хоцрогдол, гацалтгүй болж байгаагаар онцлог
  • Хурууны хээ хамгийн хурдан уншигч 0.21 сек
 Баттерэй
  • 4000мА бөгөөд одоогийн байдлаар том баттерэйнүүдтэй утаснуудын тоонд орно.
  • Цэнэглэх хурд Warp Charge технологийг ашигласан тул Oneplus 7 pro нь 20 минутад 50% цэнэглэх боломжтой ба цэнэглэх явцад утас халахгүй.
  • Өмнөх oneplus 6T загвараасаа 1/3 дахин илүү хурдан цэнэглэдэг болсон.
  • Цэнэглэж байх үед тоглох, ашиглахад халахгүй ба бусад утаснуудаас илүү хурдан цэнэглэнэ.
 Хөргөлтийн систем
  • Одоогийн ухаалаг утаснууд удаан тоглох, ашиглах үед халдаг бол Оneplus 7 pro утас нь Liquid cooling system-тэй тул халдаггүй.
 Камер
  • Үндсэн камер нь 48МП Sony IMX586 сенсортой. Өмнөх загвараасаа 34.8%-р илүү том сенсортой болсон. 
  • Өргөн өнцгийн ленз  нь 16МП бөгөөд 117о градусыг хамрах боломжтой.
  • Телефото ленз нь 8МП бөгөөд 3х optic zoom-тэй.
  • Сэлфи камер нь дээд талаас өргөгдөж гарч ирдэг.
    • Гарч ирэх/хаах хурд 0.53сек
    • Лабораторийн туршилтаар 300.000 удаа нээгдэж, хаагдсан. Хэрэв өдөрт 150 удаа сэлфи камерийг ажиллуулна гэж тооцвол ойролцоогоор 5,5 жил  ажиллах боломжтой гэж үзжээ.
    • Сэлфи камер нь нээлттэй үед утсаа унагаавал автоматаар хаагдах горимтой.
    • Сэлфи камер нь тоос, тоосонцорын хамгаалалттай тул тоосонцороос болж гацаж эвдрэхгүй.
Хэрэв та энэхүү Oneplus 7 pro технологийн дэвшлийг гартаа атгахыг хүсвэл Голомт банкны хэрэглээний зээлийн таатай нөхцөлөөр худалдан авах боломжтой.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна