ХАРВАРД төгсөгчийн ээжийн тэмдэглэл

2019/06/04
Я.Борчулууны эхний мэргэжил компьютерийн инженер. Хожим сэтгүүл зүйгээр мэргэшиж, докторын зэрэг хамгаалсан, хос морьтой бүсгүй. Фэйсбүүк-ийн урилгаар лекц уншиж байсан, онлайн тоглоомын төсөл амжилттай хэрэгжүүлсэн, Америкт номоо хэвлүүлсэн гээд ярьвал бахархах зүйл ихтэй хүн л дээ.

Гэхдээ ээж хүний хамгийн том бахархал мэдээж хүүхдүүд нь байдаг. Борчулууны ууган охин Ж.Номин-Эрдэнэ Харвардын Их сургуулийг амжилттай төгссөн. Тиймээс ч ээж нь охиноо энэ их сургуульд анх элсэн орсноос төгссөн өдрийг хүртэлх бүхий л учрал тохиолыг өгүүлсэн сайхан ном бичжээ.

“Харвардын серендипити” номоос та чамгүй их мэдээлэл авна. Номин-Эрдэнэ хэрхэн энэ сургуульд тэнцсэн, анх гэрээсээ нүүж оюутны байранд орсон, төгсөлтийн баярт нь Цукерберг ирж байсан гээд л олон сонирхолтой зүйлийг та эндээс уншаарай.

Гадагшаа чиглэсэн Монголчуудын нүүдэл харамсалтай санагддаг ч сайн тал бас бий. Монгол хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, монгол эцэг эхчүүд ойлгож ухаарснаа эргээд бидэнтэйгээ хуваалцаж байна.

Харвардад сурч төгсөхийг мөрөөддөг хэн бүхэнд энэ ном чиг өгөх биз ээ.
Эх сурвалж: Л.Өлзийтөгс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна