УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Г.Баясгаланг санал болгосон юм.
Д.Ганзориг өмнө нь УИХ-аас цэцийн гишүүнээр томилогдож байсан учир энэ удаад түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгосон билээ.
Чуулганы хуралдаанаар уг томилгоог хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилохыг хуралдаанд оролцсон гишүүний 78.3 хувь дэмжив. Ийнхүү ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийг чөлөөлж, Г.Баясгаланг томиллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна