"60 тэрбум"-ын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуйг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

10 цаг 18 минутын өмнө
Бусдын нэр төрд халдсан хэргээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Сандуйд холбогдох шүүх хурал болох гэсэн боловч тэрээр энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Монголын улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна. Иймд түүнийг шүүхээс эрэн сурвалжлах захирамж гаргажээ.

Энэ тухай  60 тэрбумын тухай бичлэгийг анх олон нийтэд мэдээлсэн иргэн Б.Доржзодов өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр “Ц.Сандуй 2016 оноос өнөөг хүртэл удаа дараа 60 тэрбумын асуудлаар гутгэлэг тараасаар байгаа тул Шүүхэд хандсан. Гэвч хаяг тодорхойгуй, өмнөх хаягаасаа хасалт хийлгэсэн, хаана ч буртгэлгүй болсон, 2019.3.9-нд Монгол Улсаас онгоцоор дайжин гарч яваад эргэн ирэхгүй бна. Иймд Шүүхээс эрэн сурвалжилж байна" хэмээн жиргэжээ.






 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна