Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн U18 насны ДАШТ-ий шилдэг наймд манай хөвгүүдийн баг багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Пүрэв гарагт манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдож хэсгээсээ хоёроор шалгарлаа.
Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 21:10-аар хожигдлоо.
Өнөөдөр манай баг нийслэлийхээ төв талбайд 13 цагаас хасагдах шатны тоглолтоо Турк улсын шигшээ багтай тоглоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна