ШЕЗ-ийн гишүүнд анхан шатны шүүхээс 13, давж заалдах шатны шүүхээс 4 хүн нэр дэвшээд байсан. Тэдний дундах санал хураалт болж, давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан олонхийн санал авчээ. Тиймээс түүний нэрийг тун удахгүй Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон аж.
Харин анхан шатны шүүхийн санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй юм байна. Тиймээс хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нарын дунд дахин санал хураалт явуулахаар болжээ. Ингэхдээ санал хураалтыг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр явуулахаар тогтсон байна.
Харин Улсын дээд шүүх одоогоор нийт шүүгчдийн хуралдаанаа хийгээгүй байгаа аж. Хяналтын шатны шүүх, анхан шатны шүүх нэр дэвшигчээ тодруулчихвал Ерөнхийлөгчид өргөн барьж, ШЕЗ-ийн таван гишүүн бүрдэх юм.
Таван гишүүн бүрдсэн хойноо дундаасаа даргаа сонгох буюу ШЕЗ-ийн дарга томилогдох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна