Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019/06/11
Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл ажлын хэсгээс  олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна