“ХААН БАНК“-ны картаа ашиглан НИЙТИЙН ТЭЭВРЭЭР зорчоорой

2019/06/14
Нийтийн тээврээр зорчигч иргэддээ зориулан гаргаж буй энэхүү картаар автобусанд үйлчлүүлэхээс гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны картаар авдаг бүхий л үйлчилгээг давхар авах боломжтой.

Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН Банкинд хандан өөрийн ашигладаг харилцах болон цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой бөгөөд шинээр данс нээлгэж, картандаа холбуулах ч боломжтой юм.

City Pass карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учраас та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН Банкны Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.

Та автобусанд зорчих боломжтой төлбөрийн карт захиалахыг хүсвэл өөрт ойр байрлах ХААН банкны салбарт хандаарай.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвийн утас:  70151289
Хаан банк: 1800-1917

Үүнээс гадна Юнител, Мобиком, Скайтелийн хэрэглэгчид бол Та олон төрлийн карт биедээ авч явахгүйгээр зөвхөн гар утсаа уншуулаад л автобусандаа суух боломжтой.

Та Юнител, Мобиком, Скайтелийн үйлчилгээний салбарт очиж сим картаа Ухаалаг NFC сим карт болгон солиулснаар таны утсанд “U money” карт байршина. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугааруудаас лавлана уу.
- “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвийн утас:  70151289
- Юнител утас: 77778888
- Мобиком утас: 2222

Скайтел утас: 1800-1515


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна