Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр СХД-ийн Ардчилсан намын гишүүн М.Чинболд "Намын дарга С.Эрдэнийг муулсан мэдээ дээр лайк дарсаныхаа төлөө намаасаа хөөгдөж байна. Өнөөдрийн байдлаар намын хорооны 33 гишүүнийг намаас хөөж байна. Шударга ёс гэх асуудал АН-д байхгүй болсон. Намын нэр хүн гэж байхгүй болсон. Энийг цаашид бид хүлээн зөвшөөрөхгүй. Би намаасаа гарна гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар надад намаас хөөсөн тухай тогтоолыг өгөхгүй байна." гэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна