“ZOWIE Divina Women's Asia Championship” тэмцээн энэ сарын 20-23-нд БНХАУ-ын Шанхай хотод болно. Цахим спортын CSGO тоглоомоор өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсаас XOP буюу Extra Overpowered (ex-Anticlockwise) баг шууд урилгаар оролцохоор болжээ.
Тус тэмцээнд нийт найман баг өрсөлдөх бөгөөд финалд үлдсэн хоёр баг ирэх сарын 5-7-ны хооронд Испани улсын Валенсиа хотод зохиогдох 100 мянган ам.долларын шагналын сантай "DreamHack Showdown Valencia-2019” тэмцээнд оролцох эрхтэй болох аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна