Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилсан ч шүүхээс хууль бусаар баривчилсан байна хэмээн сулласан энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Тус хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр прокурорын хяналтан дор баривчлах ажиллагаа явагдсан. Үүн дээр хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хууль заасан эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан ажиллагаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл надад алга байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна