СБД-ийн 3-р хороонд байрлах 160-р цэцэрлэгийн талбайг барилгын компани булаацалдсаар байна

2019/07/01
СБД-ийн 3-р хороонд байрлах 160-р цэцэрлэгийн урд талбайд "Өрхтий трейд" ХХК 15 давхар 2 орон сууц барихаар болсон байна. Энэхүү асуудлыг тус дүүргийн иргэд болон 160-р цэцэрлэгт хүмүүжигч хүүхдүүдийн эцэг эхчүүд эсэргүүцэн цэцэрлэгийн гадна талбайд өөрсдийн байр суурийг илэрхийлэн өнөөдөр буюу 7 сарын 1-ний өдөр жагсаал хийж байна. Мөн энэ асуудлаар иргэд шүүхэд хандсан ч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр цэцэрлэгийн урд байрлах газрыг "Өрхтий трейд" ХХК-д өгөх шийдвэр гаргажээ.




Харин энэхүү шийдвэрийг оршин суугчид хүүхдийн эсрэг шийдвэр гаргалаа хэмээн эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа. Мөн Барилгын компанийн талд шийдвэр гаргасан шүүгч Дуламсүрэнг шударга бус шийдвэр гаргасан хэмээн үзэж огцорохыг цугласан иргэд шаарджээ.

160-р цэцэрлэг нь уг талбайд өөрийн цэцэрлэгийн өргөтгөлийг барин илүү олон хүүхдүүд хүлээн авах, багш нарын ажлын байр нэмэгдэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байсан ч ийнхүү "Өрхтий Трейд" ХХК булаацалдсаар байна. Цэцэрлэгийн бүх ангийн цонх урд зүгрүү буюу нар туссан талруу хардаг. Яг энэ зай талбайд өндөр барилга байгууламж барьчихвал хүүхдүүд нар үзэхгүй, өвлийг ханиад томуу ихтэй өнгөрүүлэх, дулаан цагт гадаа салхилах, биеийн тамрын хичээл орох боломжгүй зэрэг олон сөрөг тал дагуулахыг эцэг эхчүүд онцлоод байгаа юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна