"Боловсрол" ТВ-ээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр болж, хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорсон юм.
Улмаар Т.Бархүүг 10 сая төгрөгийн эзэн болсон. Мөн шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнуулсан билээ.
Тэрбээр “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн.
Харин өчигдөр тэрбээр хэлсэндээ хүрч, өвчиндөө шаналж буй Б.Амингэрэл охинд хандив өргөлөө.
Тэрбээр "Манай гэр бүл хандивлалаа. Цаг хугацаа үнэхээр давчуу байна. Бяцхан охинд амьдрал хайрлаачээ. Гуйж байна. Мянга ч мянгадахгүй тав ч тавдахгүй 10 ч аравдахгүй шүү. Сайн шэйрлээд өгөөрэй найзууд минь.
Монгол дахь данс-Хаан банк 5447409951 Батмөнх Номингэрэл
Солонгос дахь данс-Хана банк 15391047515507 аав Энхамгалан Батмөнх
Монгол дахь дугаар-86627979,94127732
Солонгос дахь дугаар-01056909927" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна