Шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал сайжирч байгаа гэв

2019/07/02

АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал сайжирч байгаа талаар түүний найз охин нь цахим хуудсандаа өнөөдөр өглөө нийтэлжээ.

Тодруулбал, тэрээр “Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай, та бүхэндээ маш их баярлалаа баярлалаа баярлалаа” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна