Амиа хорлох гэж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алджээ

2019/07/03
Цагдаагийн бас нэгэн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт өчигдөр /2019.07.02/ орон нутгийн цагаар 12 цагийн үед иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа. Би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага иржээ. Энэ дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын усанд урсаж байжээ. Ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж эмэгтэйг барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна