Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж жагссан Т.Энхсайханы эрхийг хязгаарлана гэжээ

2019/07/04
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц,Нямдоржийг огцрохыг шаардаж, Хууль зүйн яам болоод төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан Т.Энхсайханд “эрхийг чинь хязгаарлана” гэсэн агуулгатай, анхааруулсан албан тоот Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр иржээ.

Тус албан бичигт “2019 оны зургаадугаар сарын 20 өдөр иргэн Т.Энхсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага гардуулах зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулсан боловч бүртгэсэн цаг хугацаанаас хэтэрсэн гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус албаны эрх бүхий албан тушаалтан 2019 оны зургаадугаар сарын 24-ний өдөр тоот дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна” гэжээ.

Түүнд хэрэг нээн шалгах болсон шалтгаан нь “Жагсаал, цуглааны бүртгэсэн цаг хугацаанаас хэтэрсэн” гэх үндэслэл ажээ. Ингээд түүнд Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй бол “түүний эрхийг хязгаарлах” арга хэмжээ авна гэдгийг сануулжээ. Тус сануулгын гол зорилго нь иргэн Т.Энхсайханыг цагдан хорино гэсэн анхааруулга юм байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна