Ерөнхий сайд асан С.Баяр твиттерт нэгджээ

2019/07/08
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр твиттерт цахим хаяг нээж, жиргээнд нэгдсэнээ зарлажээ. Тэрээр энэ тухайгаа, "Би твиттер орчныг мэдэхгүй. Шинэ зүйл учир будилаад байна. Эхний оролдлогоо давтаж байна. Ямар орчин, харьцахдаа яаж харьцах вэ, хэнийг дагах вэ гэдгээ явц дундаа сурах биз. “Хүний хамгийн том тансаглал бол харьцаанд орох” гэж Францын зохиолч хэлсэн санагддаг.  Хүнтэй харьцах гэсэн үг. Твиттер орчныг би огт мэдэхгүй.  Твиттерт орсон таньдаг, мэддэг хүмүүс зөндөө байна. Саяхан Б.Сосорбарам гавьяат твиттерт ороод цээжин дээрээ цаасан бариад гэнэдсэн. Цаас барьж болдоггүй юм шүү гэж надад хэлсэн. Туршлагатай твиттерчид тусалж, дэмжиж, үнэт зөвлөгөөгөө өгөөрэй. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн ярьсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна