АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ерөнхий сайд асан С.Баярыг шалгаж эхлээд дөрвөн жил болж байна. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа юм.
Энэ хооронд С.Баярыг хоёр сарын хугацаагаар цагдан хорьсноос өөрөөр “хөндөөгүй” гэхэд болно. Тэгвэл АТГ-ын мөрдөгчид хэргийг мөрдөн шалгаж дуусгаад наадмын өмнө Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Харин прокуророос хэргийг хянаж үзээд С.Баярт холбогдох хэргийг энэ сарын 16-нд буюу өнөөдөр шүүхэд шилжүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна