Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.07.15) 22:23 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч 9 минутын дараа очиход тус байрны оршин суугч 37 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтнаас үсрэх гэж байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 9 давхар орон сууцны барилгын 6 давхрын цонхноос хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 23:23 цагт иржээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч найман минутын дотор очиход тус байрны оршин суугч 21 настай залуу Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын цонхоор хоёр хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна