2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгджээ.
Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.
Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүүхдүүдийг дээрэмдсан автомашинаа жолоодон явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна