Амралтын өдрүүдэд /2019.07-20,21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
Бүртгэгдсэн нийт ослын 3 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 1 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна