Амиа хорлоно гээд голын ус руу орчихлоо гэх дуудлага 8 дугаар сарын 4-ний өдрийн 15:40 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна