Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдсон шүүгч нарын нэг нь С.Төмөрбат. Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт Монголын хилээр гарч, АНУ-руу явсан гэх мэдээлэл бий.
Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хуульч С.Төмөрбатыг албадан авчрах асуудлыг ярилцсан талаар зарим хэвлэл бичиж буй. Улмаар тус улсад саатуулагдсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Тэрбээр “Манай Элчин сайдын яаманд АНУ-ын талаас тийм мэдээлэл ирүүлээгүй. Хууль хүчний байгууллагууд өөрсдийн шугамаар харилцаж байгаа бол бид мэдэхгүй. Тэдгээр байгууллага хоорондоо шууд харилцдаг” гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна