Автомашинтайгаа голд суусан иргэдэд туслах гэж байгаад осолджээ

2019/08/16
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 8 дугаар сарын 15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-с олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.

8 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна