“Номин all mart“ дэлгүүр хөгц үүсэн йогуртыг худалдаж байжээ

2019/08/16
НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний "Номин all mart" дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ. 
Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрлээ. 

Гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өглөө. Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна