Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн “Ихэр” гэдэг газар тус багийн харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 17 метр гүн худагт унаж нас барсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 127 км замыг туулан 15:40 цагт очиж, 40 минут ажиллаж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Тус иргэн нь 36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй гэсэн оноштой байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна