БСШУСЯ-наас 2019-2020 оны хичээлийн шинэ жилтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг: "2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ.
Жилд 30-40 мянган оюутан нэмэгддэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцана. Энэ нь хүн амын насны бүтэцтэй холбоотой.
2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн.
Багш бүрт боломжийг олгож байна.10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл наймдугаар сарын 25-нд эцэслэгдэнэ.
Цаашид их сургуулиудыг нэгтгэхийг зорино. Монголын их дээд сургууль дэлхийд эрэмбэлэгдэхгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Манай улсын их, дээд сургуулиуд нэгдэж байж шилдгүүдийн тоонд багтах боломжтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна