Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.
Дээрх мэдээллийн дараа Ц.Мянганбаярыг “Новотел” зочид буудалд ухаан алдаж унасан. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл тэрээр энэ асуудалд Өдрийн сонинд тайлбар өгчээ. Тэрээр ярихдаа, “Өчигдрөөс хойш олон хүн над руу залгаж байна. Чамайг цус харваад эмнэлэгт очсон гэсэн зүгээр юм уу гээд л асуугаад байгаа. Одоо ч гэсэн миний утас тасралтгүй дуугарч, ах дүү, найз нөхөд залгаж миний биеийн байдлыг асуусаар байна. Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа шүү” гэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна