“The Hu” хамтлаг өнөөдөр юүтүб сувагт шинэ клипээ цацлаа. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нь АНУ-ын E7Music компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд уг компанийн албан ёсны хуудсаар шинэ клипээ цацсан байна.
Энэ удаа тэд “The Great Chinggis Khaan” нэртэй дуугаа дүрсжүүлэхдээ “Үхэж үл болно – Чингис хаан” киноны хэсгээс авсан бөгөөд хамтлагийнхан бөө шүтлэгийн уур амьсгал илэрхийлэхүйц хувцас хэрэглэлтэй байв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна